АНУ-ын өмнөд мужууд хар салхинд нэрвэгдэж байна

Коронавирусийн халдвараар АНУ дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд тус улсад нийт 560,000 гаруй иргэн халдварлаж, 22,000 гаруй хүн нас бараад байна. Халдварт тахалтай зэрэгцэн улсын өмнөд мужуудыг далайн хар шуурга дайран өнгөрч байна.

Мисиссипи, Луйзана мужуудад хар салхины улмаас асар их хэмжээний гарз хохирол учирч, багадаа зургаан иргэн амь эрсэджээ. Мужийн захиргааны эрх баригчдын мэдэгдсэнээр шуурганы үеэр олон зуун байшин барилга нурсан байна.

Өнгөрсөн ням гарагт тохиосон улаан өндөгний баярыг тэмдэглэх гэж байсан ч амралтын өдрүүд таатай өнгөрсөнгүй хэмээн тэрбээр мэдэгдсэн байна. Онцгой байдлын албадад иргэд бэртэж гэмтсэн талаар хэдэн зуун дуудлага иржээ.

200412143539 01 monroe la tornado 0412 exlarge 169

Ням гарагийн үдэш 21 цаг 30 минутын үед цаг уур судлалын газраас өмнөд болон зүүн нутгийг 25 хар салхи дайран өнгөрөх тухай мэдээлжээ. Энэ нь бараг .

200412045120 weather severe weather outlook monday 20200412 exlarge 169

Хүчтэй хуй салхинуудаас болж ард иргэдийг олноор нь аюулгүй газарт нүүлгэн шилжүүлснээр коронавирусийн тархалтыг нэмэгдүүлж болзошгүй хэмээн анхааруулж байгаа юм. Тиймээс иргэдийг аюулгүй хорогдох байранд шилжүүлэхдээ амны хаалт зүүлгэх, гарыг нь ариутгах зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөжээ. Алабама мужийн захирагч Кэй Айви онц байдал зарлах эсэхээр хэлэлцэж байна.

200412200900 02 tornado mississippi 0412 exlarge 169

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.