Өнөөдөр УИХ дахь намын бүлэг, зөвлөлүүд хуралдана.
Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн хуралдаан “Их Монгол” танхимд;
Улсын Их Хурал дахь ААН-ын зөвлөлийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд;
Улсын Их Хурал дахь ШИНЭ намын зөвлөлийн хуралдаан “Үндсэн хууль” танхимд болно. Намууд энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх хууль, тогтоомжуудын талаар нэгдсэн байр сууринд хүрч, өөрсдийн санал, дүгнэлтээ гаргана.
Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар
-Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг 10 гаруй хууль, тогтоомжийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.