103-ын дарга нарыг шүүхэд шилжүүлэхээр төлөвлөжээ

Нийслэлийн Түргэн тусламжийн төв буюу 103-ын удирдах албан тушаалтнуудыг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн билээ. ийг бид мэдээлсэн. Тэдэнд холбогдох хэргийн мөрдөн байцаалт удахгүй дуусаж, яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлэхээр төлөвлөжээ.

Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн дарга Т.Пүрэвдаш тэргүүтэй албан тушаалтнуудыг үндсэн хөрөнгөдөө бүртгэлтэй, яаралтай тусламжийн автомашинуудыг жолооч, эмч нарынх нь хамтаар Монгол, Катарын хамтарсан цэргийн сургуулийн хээрийн эмнэлэгт болон газрын тосны хайгуулын чиглэлээр манай улсад үйл ажиллагаа явуулдаг 2017-2019 онд албан тушаалаа урвуулж, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль болон Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай Засгийн газрын 2003 оны 233 дугаар тогтоолыг зөрчин эд хөрөнгө завшсан гэж буруутган шалгаад дуусаж байгаа аж.

onoodor

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.