Коронавирусийн халдварыг илрүүлэхэд сургуультай нохой ашиглана

Нохойнуудыг сургаж, коронавирусийн халдвар тээгчдийг илрүүлэх боломжтой талаар Английн Милтон Кейнс хотын судлаачид баталж байна.

Тэд дэлхий даяарх коронавирусийн тархалтыг хянахад нохойг ашиглахаар төлөвлөж байна. .

"Коронавирусийн дахин тархалтыг хянахын тулд уг судалгааг хийж байна. Бид бүгд гэрээсээ гарч эхлэхэд энэ судалгаа онцгой ач холбогдолтой байх болно" хэмээн “Анагаахын илрүүлэгч ноход”-ын гүйцэтгэх захирал, доктор Клер Гэст өгүүлжээ.

Эх сурвалж: finance.yahoo.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.