Коронавирусийн хязгаарлалтын улмаас хорт хавдартай эхнэрээ эмнэлгийн гаднаас дэмжиж буй залуу
Техаст амьдардаг 40 настай Келли Коннер нэгдүгээр сараас хойш хөхний хорт хавдрын эмчилгээ хийлгэж байгаа боловч коронавирусийн улмаас нөхөр нь түүний хажууд байх боломжгүй болжээ.
Харин нөхөр Альберт нь түүнийг ганцаараа эмчилгээнд орохыг нь зүгээр хараад сууж чадалгүй, эмнэлгийн гадаа "Би чамтай хамт байж чадахгүй ч би энд байна. Би чамд хайртай. Мөн бүх эмнэлгийн ажилтнуудад баярлалаа" гэсэн самбар барин суух болжээ.
“Коронавирусийн улмаас бүх эмнэлгийн өвчтөн, ажилчдын аюулгүй байдлын төлөө ийм дүрэм тогтоож байгааг сайн ойлгож байгаа ч эхнэртээ алхам тутамд нь хамт байх болно гэж амласан болохоор үгээ зөрчихийг хүсээгүй” гэж тэрээр ярьжээ.

Өглөө ганцаараа эмнэлэг рүү явсан Келлигийн хувьд энэхүү самбар нь гэнэтийн бэлэг байв. Альберт эхнэрээ аль өрөөнд байгааг мэдээгүй ч азаар тэмдгээ яг зөв байрлуулсан байжээ.
"Би түүнийг харсан даруйд нүдэнд минь нулимс цийлэгнэж, тэр агшинд би ямар их хайрлуулж буйгаа мэдэрсэн" гэж Келли хэлсэн байна.
Эх сурвалж: the-sun.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.