“Тод каннам” эмнэлгийн захирлыг шүүх хуралд гэрчээр оролцуулахаар болов

Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тод Каннам” гэх арьс гоо заслын эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 26-ны өдөр өөх соруулах гоо сайхны хагалгаанд орсон 30 настай О гэх эмэгтэй харамсалтайгаар нас барсан билээ.

Уг хүн амины хэрэгт “Тод Каннам” эмнэлгийн захирал Д.Тодномбат, тус эмнэлгийн эмч Б.Мөнгөнчимэг нарыг буруутгаж, гэм буруугийн шүүх хурлыг ХУД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 10.00 цагаас товлосон хэдий ч уг шүүх хуралд “Тод каннам” эмнэлгийн эзэн Д.Тоднямыг гэрчээр оролцуулах ёстой хэмээн үзэж шүүх хурлыг хойшлуулжээ.

Прокурорын зүгээс тус эмнэлгийн захирал болон эмч нарт Эрүүгийн хуулийн 10.6-1 буюу Хүний амь насыг болгоомжгүйгээр хөнөөсөн хэмээн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн боловч “Тод каннам” эмнэлгийн удирдлагууд ямар нэгэн арга саам ашиглан удаа дараа шүүх хурлыг хойшлуулсаар байгаа юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.