Хорио цээрийн дэглэм зөрчсөн таван иргэнийг торгожээ
Орхон аймгийн цагдаагийн газраас эмнэлэг сувиллын цогцолборт тусгаарлах байранд хорио цээрийн дэглэм зөрчсөн 5 иргэнд Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 150.000 мянган төгрөгөөр торгож, арга хэмжээ авсан байна.
Орхон аймагт ажиглалт тусгаарлалтад 200 гаруй иргэн байгаа. Үүнээс ажиглалтын байрнаас эхний ээлжийн 44 иргэнийг энэ сарын 4-нд гаргажээ.
Зарим мэдээллийн хэрэгслээр дээрх иргэд архидан согтуурсан гэх мэдээлэл тархсан тэгвэл Орхон аймгийн цагдаагийн газрын холбогдох хүнээс тодруулахад “Архидан согтуурсан зүйл байхгүй. Худлаа мэдээлэл. Тусгаарлах байранд хорио цээрийн дэглэм зөрчсөн тул торгосон” гэх хариуг өглөө.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.