Б.Батзоригийг шүүх хурал дахин хойшлов
УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригт холбогдох албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон хэдий ч дахин хойшилжээ.
Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Батзоригийн өмгөөлөгч Б.Мөнхбат нь эрүүл мэндийн шалтгааны улмаас хуралд оролцож чадахгүй нь гэх эмчийн магадлагаа ирүүлснийг шүүх хүлээн авч, дөрөвдүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хойшлуулсан байна.
Шүүгчдэгч Б.Батзориг нь өнгөрсөн баасан гарагт УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө гаргаж, би зөвхөн “Уучлалт гуйж байна” хэмээн олон нийтийн сүлжээгээр мэдэгдэж байсан билээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.