Чөлөөт бөхийн олимпийн эрхийн тэмцээн 2021 онд болно
Коронавирусний халдварын улмаас Токиогийн зуны XXVII олимпийн наадам 2021 оны долдугаар сарын 23-ны өдрөөс наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулагдахаар болсон билээ.
Тэгвэл Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны гүйцэтгэх зөвлөлийн хурал цахимаар явагдаж дараах асуудлыг шийдвэрлэлээ.
- Ази, Европ, Африк, Номхон далайн бүсийн олимпийн эрхийн төлөөх тэмцээнийг 2021 онд зохион байгуулах болсныг зарлалаа. Тэмцээний нарийвчилсан хугацаа албан ёсоор тодорхой болоогүй ч тун удахгүй зарлах юм.
- Дээрх эрхийн тэмцээнүүдийг зохион байгуулах байршлын хувьд өмнө нь зохион байгуулах эрхээ аваад байсан улс, хотод нь хэвээр үлдээжээ.
- 2021 оны ДАШТ-ийг Токиогийн олимпийн дараа хийхээр боллоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.