Олимпоос ах, дүү 3 хамтдаа медаль хүртсэн анхны тохиолдол

 

636385823142881485 XXX MARK LOPEZ RED OF THE US FIGHTS WITH P DV409 93075375 01 

Таеквондогийн спорт нь дотроо хоёр төрөл байдаг ба дэлхий даяар өргөн тархаж олимпийн наадмын үндсэн төрөл болтлоо хөгжсөн нь world taekwondo буюу дэлхийн таеквондо юм. 2000 оноос олимпийн наадмын үндсэн төрөл болсноос нь хойш өнөөдрийг хүртэл таеквондогийн төрлөөр хамгийн олон медаль хүртсэн тамирчин бол АНУ-ын шилдэг тулаанч Стевен Лопез юм.

636385823142881485 XXX MARK LOPEZ RED OF THE US FIGHTS WITH P DV409 93075375

Тэрээр хоёр өөр жинд олимпийн хошой аварга болсон тамирчин бөгөөд түүний амжилтыг тоймловол:

  • Сидней 2000 - Алт /-68 кг/
  • Афин 2004 - Алт /-80 кг/
  • Бээжин 2008 - Хүрэл /-80 кг/

Мөн түүнчлэн ДАШТ-д хүртсэн алтан медалийнхаа тоо, чанараар бүх цаг үеийн тамирчдыг тэргүүлдэг байна. Стивен Лопез хоёр жил тутамд зохион байгуулагддаг ДАШТ-ний таван удаагийн аварга тамирчин юм. 

Стевен Лопез
Стевен Лопез

Дэлхийн аварга ах дүү гурав

Анх гараждаа аавынхаа удирдлага дор таеквондогийн бэлтгэл хийж эхлэхэд тэрээр таван настай байлаа. Түүний дүү Марк, Диана нар мөн таеквондогоор хичээллэдэг ба 2008 оны олимпийн наадамд ах дүү гурав хамтдаа оролцсон төдийгүй бүгд медалийн тавцанд зогссон нь түүхэн дэх анхны тохиолдол байлаа. Ах Марк Лопез нь -68 кг жинд мөнгөн медаль хүртсэн бол охин дүү Диана Лопез нь эмэгтэйчүүдийн -57 кг жинд хүрэл медаль хүртсэн байдаг.

maxresdefault (1)

Мөн түүнчлэн ах дүү гурав 2005 оны Мадридад болсон 17 дахь удаагийн ДАШТ-д бүгд алтан медаль хүртсэн юм. 

Харин тэдний том ах Жеан Лопез дүү нараа дасгалжуулдаг байна. 

Дасгалжуулагч Жеан Лопез Маркын хамт
Дасгалжуулагч Жеан Лопез Маркын хамт

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.