Муур коронавирусийн халдвар авчээ

Бельгийн Льеж хотод коронавирусийн халдвартай эзнээсээ муур нь халдвар авсан тохиолдол бүртгэгджээ.

Мууртайгаа хамт амьдардаг Бельгийн иргэнд коронавирусийн шинж тэмдэг илэрснээс хойш долоо хоногийн дараа мууранд нь шинж тэмдгүүд илэрч эхэлсэн байна. . Тэд харин муур одоо амьд байгаа эсэх талаар мэдээлээгүй байна.

Коронавирус хүнээс амьтдад дамжих нь маш ховор тохиолдож байгаа. Одоогийн байдлаар гэрийн тэжээвэр амьтан нь эзнээсээ халдварласан гурван тохиолдол бүртгэгдээд байна. аж.

Харин вирус гэрийн тэжээвэр амьтнаас хүн рүү дамжих боломжтой гэсэн баримт одоогоор байхгүй байна.

.  Харин өвчтэй хүмүүст эрүүл ахуйн ердийн дүрмийг сахиж, гэрийн тэжээвэр амьтдадаа хүрэхээс өмнө болон хүрсний дараа гараа угааж, тэдэнд хамраа хүргэхгүй байхыг зөвлөжээ.

Жич: гүүглийн зураг ашигласан болно

Эх ёурвалж: The Brussels Times

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.