СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Л.Цэрэндолгор: Хүүхдийн нойргүйдэл эцэг, эхийн амьдралын хэв маягаас шалтгаалж өөрчлөгдөж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Сүүлийн жилүүдэд техник, технологийн дэвшил, цаг наргүй амьдралын хэв маягаас шалтгаалан хүн амын дунд нойргүйдэл ихэсчээ. Нийтийг хамарсан энэ “эмгэг” бага насны хүүхдүүдийг ч тойрсонгүй.  Оройжин аргадаж, бүүвэйлж унтуулсан хүүхэд нь шөнө уйлагнах, ойр ойрхон сэрэх нь цөөнгүй. Айл, өрх бүрт үдэш оройн цагаар ийм нэг дүр зураг өрнөж, хүүхдийнхээ унтах цагийг зохицуулна гэдэг эцэг, эхчүүдийн  толгойн өвчин болж байна. Иймд хүүхдийн нойргүйдэл үүсэх шалтгаан, урьдчилан сэргийлэлт зэрэг сэдвээр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхэд, өсвөр үеийн клиникийн эрхлэгч, их эмч Л.Цэрэндолгортой ярилцлаа.

-Манай хүүхэд шөнө унтахгүй, өглөө босохгүй боллоо гэх эцэг эхчүүд олширчээ. Энэ нойргүйдэл мөн үү?

-Тийм. Сүүлийн жилүүдэд нойрны өөрчлөлттэй хүүхэд ихэссэн. Нойргүйдлыг тооны, чанарын гэж хоёр ангилдаг. Тооны гэдэг нь, бага цагаар унтахыг хэлнэ. Харин хүүхэд насандаа тохирсон цагаар унтаж байгаа боловч өдөр, шөнийн мөчлөг алдагдах, өглөө сэрэхдээ ядарсан, нойр ханаагүй мэдрэмжтэй сэрэхийг чанарын хувьд нойрны алдагдалтай гэж үздэг. Тэгэхээр унтах хугацаанаас гадна чанартай амрах ёстой.

-Хүүхэд хоногт хэдэн цаг унтаж амрах хэрэгтэй вэ?

-. . Унтаад босохдоо сэргэлэн цовоо байх хэрэгтэй. 

-Хүүхэд нойрны өөрчлөлттэй болсныг эцэг эхчүүд хэрхэн таниж мэдэх вэ? 

-Хэт орой унтах, унтаж байхдаа ойр ойрхон сэрэх, хар дарж зүүдлэх, нойрондоо ярих, явах, шүдээ хавирах, хэт их хурхирах, орондоо шээх, уйлагнах  гэх мэт шинж тэмдэг тогтмол илэрвэл хангалттай унтаж, амарч чадахгүй байна гэж үзэж болно. Хүүхдийн хувьд нойрны өөрчлөлт үүсэх олон шалтгаан бий. Дээрх шинж тэмдгүүд стресс, бухимдлаас шалтгаалсан нойргүйдлийн үед ихэвчлэн илэрнэ. Хүүхэд ч гэсэн стресстдэг. Хүүхдүүд стресстсэн гэдгээ мэдэхгүй, хэрхэн тайлах аргаа ч мэддэггүй,  түүнийгээ илэрхийлж чаддаггүй. Хүүхдийн стресс үүсэх  үндсэн шалтгаан нь гэр бүлийн орчин, эцэг эхчүүдийн харилцаа, хандлага байдаг.

Хүн яагаад шөнө унтах хэрэгтэй вэ гэхээр амарч байх хугацаанд бие махбодь тайвшрах процесс явагддаг. Шөнийн цагт ялгардаг дааврууд гэж бий. Унтахгүй байвал тэдгээр дааврын зохицуулалт алдагдаж эхэлдэг. Дааврын ялгаралт өөрчлөгдсөнөөр тухайн дааврын үүрэгтэй холбоотой өөрчлөлтүүд бий болж эхэлнэ. Жишээлбэл, бага насны хүүхдэд шөнийн цагт өсөлтийн даавар ялгардаг

-Орчин үед гар утас, компьютер, зурагтны хэрэглээ эрс нэмэгдсэн. Үүнтэй холбоотой  нойргүйдэл үүсч байна уу. Дэлгэцийн хор уршиг хүүхдийн амрах хугацаанд хэрхэн нөлөөлж байгаа бол?

-Эцэг, эхчүүд хүүхдийнхээ насны онцлогт тохируулан цахим хэрэглээний хязгаарлалт тавих хэрэгтэй. Ихэнх эцэг эчүүд хүүхдээ саатуулах, биеийн амрыг харах зэргээр гар утас үзүүлэх, компьютер тоглуулдаг. Дэлгэцийн хэрэглээ зохистой хэмжээнээс хэтэрснээр нойргүйдэл үүсдэг. Хүүхдийн тархи байнгын сэргэг байснаар унтаж амрах дохиолол ажиллахаа болино гэсэн үг. Цаашлаад дэлгэцийн донтолт үүсэх эрсдэлтэй.

-Хүүхдийн нойргүйдэл үүсэх шалтгааны талаар илүү дэлгэрэнгүй тайлбарлавал?

-Нойргүйдэл үүсэх шалтгааныг органик, органик бус гэж ангилдаг. Органик шалтгаан гэдэг биеийн өвчний улмаас үүсэх нойргүйдэл үүсэж буйг хэлнэ. Харин сэтгэлзүйн шалтгааны улмаас нойргүйдэл үүсэхийг органик бус шалтгаан гэнэ. Түрүүнд хэлсэнчлэн хүүхдийн нойргүйдлийн түгээмэл шалтгаан нь стресс, бухимдал. Гэхдээ хамгийн их нөлөөлөх зүйл бол гэр бүл, аав, ээжийн амьдралын хэв маяг, харилцаа хандлага. “Манай хүүхэд угаасаа орой унтдаг” гээд өөрсдөө зурагт үзээд суугаад байвал хүүхэд унтахгүй. Хүүхдийг эрт унтаж амраах, хэвийн нойртой байлгахын тулд өөрсдөө үлгэрлэх, унтаж амрах орчин нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Хүн дуу чимээгүй, харанхуй, сэрүүн орчинд сайн унтаж, амардаг.

-Монгол Улсад хүүхдийн нойргүйдэл ямар түвшинд байна. Танай эмнэлгээр  үйлчлүүлэгчдийн дунд нойрны эмгэгтэй хүүхэд хэр олон байна вэ?

-Энэ талаар хийсэн судалгаа одоохондоо байхгүй. Мөн хүүхдэд тэр бүр нойргүйдэл гэсэн онош дангаар нь тавьдаггүй. Учир нь энэ тоо, баримтыг судлахад учир дутагдалтай. Манай клиник 25 ортой, 18 хүртэлх насны янз бүрийн оноштой хүүхдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Жилд дунджаар 400-450 хүүхэд хэвтэн эмчлүүлдэг. Онош харилцан адилгүй  боловч хүүхэд бүр нойрны ямар нэг асуудалтай ирж, эмчлүүлдэг.  

-Нэгэнт нойрны өөрчлөлттэй болсон хүүхдэд ямар арга хэмжээ авах вэ?

-Хүүхдээ нойр муутай, хангалттай амарч чадахгүй байна гэдгийг анзаарсан бол унтах орчинг нь бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй. Хүүхэд өрөөний болон гэрийн тохиромжтой хэмд, тухтай ор, дэрэн дээр, чимээгүй орчин бүрдүүлсэн ч унтаж чадахгүй байвал сэтгэл зүйн ямар нэг асуудалд орсон эсэхийг нь шалгахад гэмгүй. Тиймээс сайтар ярилцаад үзээрэй. Мөн бие махбодийн хувьд ямар нэг өвчин зовуурь байгаа эсэхийг нягтал. Юун түрүүнд шалтгааныг нь зөв олох хэрэгтэй. Учир нь, хүүхдэд анхдагчаар нойргүйдэл үүсэх тохиолдол ховор. Түүнчлэн хүүхдэд нойрны хямрал үүсээд нэг сараас их хугацаа өнгөрсөн бол мэргэжлийн эмчид хандаж, зөвлөгөө авах шаардлагатай.

-Удаан хугацаанд нойрны өөрчлөлттэй явах нь ямар сөрөг үр дагавартай юм бол?

-Хамгийн энгийн жишээ нь,. Хүн яагаад шөнө унтах хэрэгтэй вэ гэхээр амарч байх хугацаанд бие махбодь тайвшрах процесс явагддаг. Шөнийн цагт ялгардаг дааврууд гэж бий. Унтахгүй байвал тэдгээр дааврын зохицуулалт алдагдаж эхэлдэг. Дааврын ялгаралт өөрчлөгдсөнөөр тухайн дааврын үүрэгтэй холбоотой өөрчлөлтүүд бий болж эхэлнэ. Жишээлбэл, бага насны хүүхдэд шөнийн цагт өсөлтийн даавар ялгардаг. Тиймээс хэт орой унтдаг, сайн унтаж амарч чаддаггүй хүүхэд үеийнхнээсээ намхан нуруутай болох магадлалтай. Мөн дархлааны систем хямарснаар өвчлөмтгий болно. Анхаарал төвлөрөлт, сэтгэн бодох чадвар муудаж, хичээлээ ойлгохгүй байх, сурлагын амжилт буурах сөрөг үр дагавартай. 

-Нойргүйдлийн үед ямар эмчилгээ хийдэг юм бэ?

-Ямар шалтгааны улмаас нойргүйдэл үүсэж байгаагаас хамаарч эмчилгээ хийнэ.  Хэрвээ сэтгэл зүйн шалтгааны улмаас нойргүйдэл үүссэн бол сэтгэл заслын эмчилгээ хийнэ. Анхдагч нойргүйдлийн үед эмийн эмчилгээ хийнэ. Өвчний улмаас нойргүйдэл үүссэн бол тухайн өвчнийг оношилж, эмчилнэ. Ерөнхийдөө сэтгэл засал, эмийн эмчилгээ хавсрах нь элбэг.

-Хүүхдийн нойргүйдлээс урьдчилан сэргийлэхийн тулд эцэг, эхчүүд юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Бага насны хүүхэд, өсвөр насны хүүхдийн нойрсолт өөр. Дааврын өөрчлөлтөөс шалтгаалан өсвөр насны хүүхэд орой унтах хандлагатай болдог. Тиймээс өсвөр насны хүүхэдтэйгээ сайн ярилцах, нойргүй явахын хор хөнөөлийг таниулах нь үр дүнтэй. Харин бага насны хүүхдийн тухайд эцэг эх өөрсдөө үлгэрлэх хэрэгтэй.  21:00 цаг гэхэд  гэрлээ унтраагаад, электрон хэрэгслүүдээ холдуулж, тогтсон цагт унтаж хэвших хэрэгтэй. 

-Тайвшруулах, бат бөх нойрсолтыг дэмжих энгийн аргууд бий юү?

-Орчин үед хүүхдүүд өрөөний интерьер дизайнд их анхаардаг болсон. Үүнийг туршиж болно. Мөн  хөгжмөөр тайвшруулж болно. Байгалийн дуу чимээ сонсох нь хүнийг тайвшруулдаг. Хамгийн үр дүнтэй арга бол унтахаас нь өмнө үлгэр уншиж өгөх. Хүүхдийн насанд тохирсон, хэт их адал явдалгүй, аз жаргалтай төгсгөлтэй үлгэрийн ном уншиж өгөх нь хүүхдийг тайвшруулж, сайн унтуулдаг. Мөн ээж, аав маань надад анхаарч, цаг гаргаж байна гэсэн бодол төрж байх нь хүүхдийн сэтгэл зүйн хэрэгцээг хангадаг. Тиймээс хүүхдээ бүүвэйлж, үлгэр ярьж өгөөрэй. Мөн сайхан нойрсоорой гэж хэлээд духыг нь үнэрлэ. Ингэснээр хүүхэд тайвширч, унтахад нь сайн нөлөө үзүүлдэг.

П.Даваажаргал

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.