Сураггүй болсон хүүг хайх ажиллагааг түр зогсоожээ

Булган аймгийн Сэлэнгэ сумын Таримал багийн I гудамжинд оршин суудаг дөрвөн настай, эрэгтэй Э гуравдугаар сарын 22-ны 16:00 цагийн орчимд гэрээсээ гараад алга болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын таван алба хаагч, нэг автомашинтай, тус сумын Засаг даргын орлогч А.Ганбаганаар ахлуулсан 64 иргэн, ар гэрийн хоёр хүн, нийт 71 хүн эрлийн ажиллагааг эхлүүлсэн юм.

. Энэ талаар Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын орлогч А.Ганбаганаас тодруулахад “Манай суманд алга болсон дөрвөн настай хүү олдоогүй.Ямар нэгэн сэжүүр илрээгүй. Хүүг гурван хоног хайгаад, эрэн хайх ажиллагааг түр хугацаагаар зогсоосон. Голын мөс бүрэн хайлж дуусаагүй учраас эрэн хайх ажиллагаа явуулахад хүндрэлтэй байсан. Иймд ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж, эрлийн ажиллагааг түр хугацаагаар зогсоосон. Мөс хайлаад, бүрэн унахаар дахин хайж эхэлнэ” хэмээв.

v5iZt7nni0xlRZi864PCFtrwTZpb6kLGVtrvicCY

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.