ШУУРХАЙ МЭДЭЭ: Олимпийн наадам 2021.07.23-нд зохион байгуулагдана

 

Олон улсын олимпийн хороо, Токио-2020 олимпийн их наадмыг зохион байгуулах хорооны хамтын шийдвэрээр олимпийн наадмыг төлөвлөсөн хугацаанаас хойшлуулж 2021 онд зохион байгуулахаар шийдвэрлэсэн тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

Тэгвэл дөнгөж сая Олон улсын олимпийн хороо, Япон улсын засгийн газар, Токио хотын захиргаа, олимпийн наадмыг зохион байгуулах хорооны хамтарсан хурлаар Токиогийн олимпийг 2021 оны долоодугаар сарын 23-ны өдрөөс наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулагдахаар боллоо. Гэхдээ нэршил нь Токио-2021 биш Токио-2020 нэрээрээ зохион байгуулах болсон тухай мэдээллээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.