ЭМЯ: Халдвар авсан иргэдийн биеийн байдал сайн, эмчилгээ үр дүнтэй байна

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр дэлхийн 201 орон тусгай бүсэд коронавирусийн тохиолдол бүртгэгдсэн байна.

. Гэхдээ залуучууд, хүүхдүүд хүнд хэлбэрээр бус хөнгөн хэлбэрээр халдвар тээж дамжуулах үүрэгтэй байгааг онцолжээ.

Монгол улсад өнөөдрийн байдлаар 3,883 иргэн тусгаарлагдаж байна. Тэдгээр иргэдтэй 320 эмч хамт тусгаарлагдан ажиллаж байна.

Түүнчлэн Ковид-19 цар тахлыг эдгээх цуу яриа, хуурамч эмчилгээг мэргэжлийн бус хүмүүс санал болгох явдал дэлхийн нийтэд их байгаа тул тэдгээрээс сэрэмжилж зөвхөн ДЭМБ-ын батлагдсан дүрэм журмыг дагахыг зөвлөж байна.

Өнөөдөр .

Улсын хойд хилийн урсгалд голлох байр эзэлдэг Дархан-Уул аймагт коронавирусийн шинжилгээ хийх бүрэн боломжтой болсон бөгөөд оношлуурыг илгээжээ. Мөн Дорнод, Ховд зэрэг нийт дөрвөн аймагт коронавирусийг илрүүлэх оношлуур, шинжилгээний газрыг байгуулах бэлтгэлээ хангаж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.