13 удаа дэлхийн аваргад түрүүлсэн цорын ганц бөх

 

c44 01 

Саори Ёшида 13 удаа дэлхийн аварга болсон

Тэрээр 1998 оноос хойш бараг оролцсон бүх тэмцээндээ түрүүлсэн байна. Түүний амжилтын түүхийг сөхвөл:

Олимпийн их наадмын гурван алт, нэг мөнгө

  • 2004 оны Афины олимп алт
  • 2008 оны Бээжингийн олимп алт
  • 2012 оны Лондонгийн олимп алт
  • 2016 оны Риогийн олимп мөнгө

24e6d6ef7cd44581b403ad0c098e4475

ДАШТ-д тасралтгүй 13 удаа түрүүлсэн бол Азийн наадамд дөрвөн удаа түрүүлсэн байна.

Товчхондоо хэлбэл 2002 оны Азийн наадмаас 2016 оны Олимпийн наадам хүртэл Түүний ганцхан ялагдсан барилдаан нь Рио 2016 олимпийн наадмын финалд АНУ-ын Хелен Мароулист 4:1 харьцаагаар ялагдаж байлаа. Хоёр бөхийн хувьд 2011, 2012 оны ДАШТ-д учраа тааран барилдахад Саори Ёшида цэвэр ялж байсан удаатай.  

Түүний эцэг Эйкацү Ёшида нь чөлөөт бөхөөр цагтаа бүх Японы аварга болж байсан байна. 

20190714s00032000411000p view

“Токио-2020” зуны олимпийн XXXII наадмын галт бамбарыг Японд угтан авах ёслолд эмэгтэй тамирчдаа төлөөлөн Саори Ёшида оролцсон талаар манай сайт өмнө нь мэдээлж байсан билээ. Тэрээр 2007 онд эмэгтэй тамирчдаас анх удаа Японы оны шилдэг тамирчнаар нэрлэгдэж байсан юм. 

90198331 3137700856254713 1590532337962057728 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.