Хоёр зиндаанд монгол бөх түрүүллээ
Японы мэргэжлийн сумо бөхийн хару башёгийн сүүлийн өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.
Оны эхний хацу башёг амжилт муутай эхлүүлж дундаас нь орхисноос үүдэлтэйгээр монгол аваргуудыг зодог тайлах тухай сануулж байсан ч хару башёд тэд үзүүр түрүү булаалдлаа. Хэдийгээр үзэгчгүйгээр явагдсан ч бөхчүүд тун үзүүштэй өрсөлдөөнтэй барилдаануудыг үзүүллээ.
Макуучи зиндаанд монгол аваргууд 52 удаа учраа тааран барилдаж Хакухо аварга давснаар 44 дэх түрүүгээ хүртсэн байна. Мөн түүнчлэн Жонидан зиндаанд Дэванорюү Т.Тэмүүлэн нэг ч уналгүйгээр түрүүллээ. Хару башёгийн зургаан зиндаанд 13 монгол бөх 50-аас дээш хувийн амжилтаа үзүүлж, долоон бөх 50-аас дээш хувийн амжилтаа үзүүлж чадсангүй.
Хару башёгийн таван зиндаанд барилдсан монгол бөхчүүдийн даваа, унааны дэлгэрэнгүй мэдээлэл
Макүүчи зиндаа
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 13:2
Ёкозүна Какүрюү М.Ананд 12:3
Кирибаяама Б.Лхагвасүрэн 9:6
Азүмарюү С.Тодбилэг 5:10
Тамаваши Б.Мөнх-Оргил 6:9
Жүрёо зиндаа
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 10:5
Ичиножо А.Ичинноров 9:6
Хошорюү С.Бямбасүрэн 8:7
Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар 8:7
Чиёошома Г.Мөнхсайхан 8:7
Дайшохо Ч.Шижирбаяр 4:11
Миторюү Б.Төрболд 4:11
Макүшита зиндаа
Кёкүсотэн Э.Энхманлай 6:1
Кагамио Б.Нанжид 4:3
Сакигакэ Я.Баттүшиг 3:4
Саданохикари Д.Наранцогт 2:5
Санданмэ зиндаа
Дайтэнма Н.Чинзориг 4:3
Ёүшояма Б.Анхбаяр 4:3
Хокүтэнкай Г.Сүхбат 3:4
Жонидан зиндаа
Дэванорюү Т.Тэмүүлэн 7:0
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.