Сумо бөхийн гурван зиндаанд монгол бөхчүүд тэргүүлж байна

 

 89468567 227745301948078 5542774790068109312 o 01 01 01 01 01 01

11 дэх өдрийн барилдаанд их аварга Хакухо М.Даваажаргал комүсүби Хокутофужиг /2-9/, Какүрюү М.Ананд аварга Секивакэ Шодайг /5-6/ тус тус давлаа. Ийнхүү дээд зиндааг 10 даваа нэг унаатайгаар их аварга Хакухо болон маэгаширагийн 14-т эрэмбэлэгдэж буй Аойяама нар тэргүүлж байгаа бол есөн даваа хоёр унаатай Какүрюү аварга тэргүүтэй дөрвөн бөх удаалж байна. 

Башёг тэргүүлэгчид
Башёг тэргүүлэгчид

11 өдрийн дараах байдлаар хару башёгийн таван зиндаанд барилдаж буй Монгол бөхчүүдийн даваа, унааны дэлгэрэнгүй мэдээлэл

Макүүчи зиндаа

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 10:1 
Ёкозүна Какүрюү М.Ананд 9:2
Кирибаяама Б.Лхагвасүрэн 5:6
Азүмарюү С.Тодбилэг 5:6
Тамаваши Б.Мөнх-Оргил 3:8

Жүрёо зиндаа

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 7:4
Хошорюү С.Бямбасүрэн 7:4
Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар 6:5
Ичиножо А.Ичинноров 6:5
Чиёошома Г.Мөнхсайхан 5:6
Дайшохо Ч.Шижирбаяр 4:7
Миторюү Б.Төрболд 3:8

Макүшита зиндаа

Кёкүсотэн Э.Энхманлай 6:0
Кагамио Б.Нанжид 4:2
Сакигакэ Я.Баттүшиг 3:3
Саданохикари Д.Наранцогт 2:4

Санданмэ зиндаа

Дайтэнма Н.Чинзориг 3:2
Хокүтэнкай Г.Сүхбат 2:3
Ёүшояма Б.Анхбаяр 2:3

Жонидан зиндаа

Дэванорюү Т.Тэмүүлэн 6:0 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.