Снукер биллиардын шилдэг 8 тамирчны халз тоглолтууд эхэлнэ

 

90347850 10156783061222062 3237091871465406464 o 01 01

Энэ сарын 17-22-ны өдрүүдэд Велсийн Лиандудно хотод зохион байгуулагдах тус тэмцээнийг корона вирусийн халдвар гарахаас сэргийлэн үзэгчгүйгээр зохион байгуулахаар шийдсэн байна. Өмнөх оны аварга Ронни О Сулливан энэ удаагийн шилдэг наймд багтаж чадаагүй байна. Шилдэг наймд багтсан тамирчид: /Эрэмбийн дарааллаар/

  • Жадд Трамп
  • Шаун Мөрфи
  • Марк Селби
  • Нейл Робертсон
  • Дин Жунхуй
  • Ян Бинтао
  • Марк Аллен
  • Жон Хиггинс

Оноолт
Оноолт

Тус тэмцээн Улаанбаатарын цагаар 21:00 цагаас эхлэх ба манай сайт уламжлал ёсоор шууд дамжуулан үзүүлнэ. Өнөөдөр Нейл Робертсон - Дин Жунхуй, Шаун Мөрфи - Марк Аллен нарын тоглолтоор "2020 Tour Championship" тэмцээн хөшгөө нээнэ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.