Дархлаа судлаач Д.Мандахнаран: Гараа савандаж угааснаар вирусийн тосон бүрхүүлийг задалж устгадаг
Дархлаа судлаач Д.Мандахнаран гараа хэрхэн угаах талаар маш хэрэгтэй зөвлөгөө өгчээ. Энгийн юм шиг хэрнээ заавал дагаж хэрэгжүүлэх чухал зөвлөгөө өгөв.
Тэрбээр “Яагаад гараа угаах хэрэгтэй вэ гэвэл бүх вирус өөх тосоор бүрдсэн бүрхүүлтэй байдаг. Гар угааснаар савангийн молекул уг бүтцийг задалдаг. Гэхдээ гараа дутуу угааж болохгүй. Гарын боломжит бүх талбайг хамарч зөв дарааллаар угаах хэрэгтэй” гэсэн юм. Дээрх бичлэгээс хэрхэн зөв дараалалтай угааж буй харах боломжтой.
Одоогоор коронавирустэй тэмцэх дэлхий дээр байгаа хамгийн сайн зэвсэг бол савангаар гараа тогтмол угаах гэдгийг мэргэжилтнүүд хэлсээр байна.
Гараа угаалгүй зургаан цаг болсон гарт 10х107 –ээр тоологдох нян байдаг ба угаасны дараа уг нянгийн тоо 7-10 дахин цөөрдөг байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.