Увсад тусгаарлагдсан англи иргэн коронавирусийн халдвар аваагүй нь тогтоогджээ
Коронавирусийн халдвар авсан франц иргэнтэй нэг онгоцонд, зэрэгцээ суудалд зорчиж ирсэн англи иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ. Түүнийг франц иргэний нэгдүгээр хавьтагч болохыг тогтоосны дараагаар Увс аймгийн Бөхмөрөн сумын Ямаатын ам гэх газар тусгаарлаад байсан билээ. Ингээд түүнд тандалт, шинжилгээ хийж сорьцыг нь өчигдөр/2020.03.12/ 17:00 цагт ХӨСҮТ-д хүлээлгэн өгөөд байсан.
Тэгвэл шинжилгээний хариу сөрөг гарсан талаар Засгийн газрын сайд нар мэдээлжээ. Илүү тодорхой мэдээллийг бид 11:00 цагт ЭМЯ-аас дамжуулж буй мэдээллээр хүргэх болно.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.