Хамгийн жижиг үлэг гүрвэлийн олдвор олджээ

Мьянмарын хойд хэсгээс шувуутай төстэй, урьд өмнө нь бүртгэгдэж байгаагүй төрөл зүйлийн үлэг гүрвэлийн гавлын яс ойролцоогоор 99 сая жилийн өмнөх үед хамаарах хувнаас олджээ.

Дэлхийн хамгийн жижиг шувуу болох эрээн дальт бяцхан шувуунаас /hummingbird/ жижиг биетэй уг үлэг гүрвэлийн толгой нь эрхий хурууны хумсны чинээ бөгөөд хөрөөний ир шиг шүдтэй, бүлтгэр, гүрвэлийнх шиг нүдтэй ажээ. Мөн уг үлэг гүрвэл нь жижигхэн биетэй байсан хэдий ч махчин амьтны төрөлд хамаарч байна.

Мезозойн эрин үеийн хамгийн бага судлагдсан үлэг гүрвэлийн төрөлд хамаарах энэхүү олдворыг судлаачид “Окулудентавис” хэмээн нэрлэжээ. 

161208121636 dinosaur amber 2 medium plus 169

Уг үлэг гүрвэлийг одоогоор олдсон хамгийн жижиг үлэг гүрвэлд тооцож байна.

“Би энэ олдворыг анх хараад маш их гайхсан. Эрүүнд нь 100 гаруй шүд байсны зэрэгцээ маш өвөрмөц нүдтэй байсан. Хүмүүс үлэг гүрвэлийг аварга биетэй нүсэр амьтнаар төсөөлдөг бол энэхүү гавлын яснаас үзэхэд үлэг гүрвэлүүдийн амьдарч байсан цаг үед жижиг биетэйгээс өгсүүлээд янз бүрийн төрөл зүйлийн үлэг гүрвэл байсан байх магадлалтай юм. Шавар, элс зэрэг тунадас дахь чулуужсан яс нь сүйдэх эрсдэлтэй бол шилмүүст модны давиргаанаас бүрэлдсэн хув нь аливаа зүйлийг гурван хэмжээст байдлаар нь хадгалсан байна” хэмээн Хятадын Шинжлэх ухааны академийн харьяа Сээр нуруутан амьтдын палеонтологи ба палеоантропологийн хүрээлэнгийн ахлах профессор Жинмай О'Коннор хэлжээ.

Жижигхэн үлэг гүрвэлийн өвөрмөц шинж чанарууд нь үлэг гүрвэлээс гаралтай хэмээн үздэг шувууд хэрхэн өөрчлөгдсөнийг тодорхойлоход хувь нэмэр оруулж, жижиг биетэй шувууд эрдэмтдийн тооцоолж байснаас хурдан хугацаанд үүссэн хэмээн үзэхэд хүргэсэн байна. 

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.