Коронавирусийн халдвар хүмүүсийн 80 хувьд хөнгөн хэлбэрээр илэрчээ

. Одоогоор дэлхий даяар шинэ төрлийн титэм вирусийн халдвар авсан тохиолдол 113 мянга бүртгэгдсэнээс 81 мянга нь Хятадад, нас барсан хүний тоо 4000 гаруй байгаагаас 3000 нь Хятадад оногдож байна.

Эндээс харахад өвчний улмаас нас барах тохиолдол 3.5 хувьтай байгаа юм. Нас барсан хүний олонх нь архаг хууч өвчтэй өндөр настай хүн байгаа бөгөөд залуусын хувьд вирусийн халдвараас болж нас барах эрсдэл тэгтэй тэнцүү гэж болно гэдгийг ВВС агентлаг онцолж байна. Эмч нарын ажиглалтаар шинэ вирус нь маш ойрын зайд хүнтэй харилцвал агаар дуслын замаар тархах боломжтой гэнэ. Өөрөөр хэлбэл та хоёр метрээс ойр зайд хүнтэй харилцах үед халдвартай хүн найтаавал халдвар авч болзошгүй. Мөн титэм вирус нь хатуу гадаргуу дээр хоёр болон түүнээс дээш хоногийн хугацаатайгаар хадгалагдах боломжтой нь нотлогдсон.

https://thehill.com/changing-america/well-being/prevention-cures/481455-the-coronaviruss-genetic-code-is-80-percent

v5iZt7nni0xlRZi864PCFtrwTZpb6kLGVtrvicCY

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.