ВИДЕО: Аталанта, Лиепциг клубууд анх удаа шөвгийн 8-д шалгарлаа

 

Аваргуудын лигийн хасагдах шатны хариу тоглолтууд урьд шөнө эхэллээ.

 

Урьд шөнө гоол арвинтай тоглолтууд явагдлаа. 

  • Валенсиа 3:4 Аталанта
  • Лиепзиг 3:0 Тоттенхам

Түүхэндээ анх удаа хасагдах шатанд шалгараад буй Атланта клуб хасагдах шатны эхний тоглолтод  Валенсиа клубыг талбай дээрээ хүлээн авч 4:1 харьцаагаар бут ниргээд байсан бол урьд шөнө Валенсиагийн талбай дээр 3:4 харьцаатайгаар бут ниргэлээ. Өмнөх тоглолтод Аталанта клубын Личич нэг гоол оруулаад байсан бол энэ удаад дөрвөн гоол оруулж гангарлаа. Ийнхүү хоёр тоглолтын нийлбэр дүнгээр Аталанта клуб 4:8 харьцаагаар Валенсиаг бут ниргэж корона вирусийн улмаас айдаст автаад буй Италийн ард түмэнд итгэл найдвар бэлэглэлээ. 

Лиепзиг клуб аваргуудын лигийн хасагдах шатанд анх удаа шалгарахын сацуу шөвгийн 8-д үлдлээ. Тэд аваргуудын лигийн хүрээнд Английн багтай анх удаа тулсан нь энэ бөгөөд хүчирхэг Тоттенхам клубыг хоёр дараалан хожлоо. Өмнөх тоглолтод Тоттенхамын талбайд 1:0 харьцаагаар хожиж байсан бол урьд шөнө өөрийн талбай дээрээ 3:0 харьцаагаар бут ниргэлээ. Урьд шөнө Сабитзер дабль хийсэн бол Форсберг эцсийн цэгийг хатгалаа. Лиепциг клуб аваргуудын лигийн шөвгийн 8-д үлдсэн долоо дахь баг болжээ. Тэд байгуулагдаад ердөө 10 жил болж байгаа ч гайхамшиг бүтээсээр байна.  

Багуудын хасагдах шатны эхний тоглолтуудыг нөхөж үзэхийг хүсвэл ЭНД дарна уу. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.