ДЭМБ-ын ажилтнууд Дархан-Уул болон Сэлэнгэ аймагт амны хаалт зүүхгүйгээр ажиллажээ

Коронавирусийн халдвар авсан нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа Франц Улсын 57 настай иргэнтэй хамт нэг онгоцоор нисэж ирсэн байж болзошгүй ДЭМБ-ын мэргэжилтнүүд Дархан-Уул аймагт ажилласан талаар Дархан хотын RGB TV мэдээллээ.

Гэвч ДЭМБ-ын тэдгээр ажилтнууд Дархан-Уул аймгийн эмнэлэг олон нийтийн газраар ажиллахдаа маск, амны хаалт хэрэглээгүйг тус телевиз мэдээлэлдээ онцолж шүүмжилсэн байв.

Хэрвээ уг мэдээнд гарч буй гадаадаас ирсэн эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд Франц Улсын иргэнтэй хамт нэг онгоцоор ирсэн нь үнэн бол энэ нь маш ноцтой асуудал дагуулж болзошгүй юм.

Мөн, ДЭМБ-ын мэргэжилтнүүд Сэлэнгэ аймагт ажиллахдаа амны хаалт зүүгээгүй Засаг даргатай уулзсан уулзалтын албан ёсны зургаас харж болно 

89158453 697828704331962 8824355865520766976 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.