Монголбанк 3,558 кг үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2020 оны нэгдүгээр сард 3,558 кг үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үед 597 кг үнэт металл худалдан авснаас 2,960 кг-аар их буюу 5 дахин өссөн үзүүлэлттэй байна.
Монголбанк 2020 оны 1 дүгээр сард 3,558 кг үнэт металл худалдсан авсан ба үүнээс 1,747 кг нь цагаан мөнгө, 1,810 кг нь алт байсан. Түүнчлэн Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 61 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 72 кг үнэт металлыг худалдаж авчээ.
2020 оны нэгдүгээр сард 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 137,211.81 төгрөг байлаа.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.