LIVE: Сүмо бөхийн хару башё 2 дахь өдөр
Японы мэргэжлийн сумо бөхийн хару башёгийн хоёр дахь өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.
Дэлхий нийтийг цочроож буй корона вирусийн халдвараас сэргийлэн үзэгчгүйгээр зохион байгуулагдаж буй энэ удаагийн башё аюулгүй байдлын өндөр хамгаалалт дор явагдаж байгаа билээ. Башёд оролцож буй хүмүүсээс халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн даруйд башёг шууд зогсоох нөхцөлтэйгөөр зохион байгуулагдаж байна.
Өнөөдөр их аварга Хакухо М.Даваажаргал маэгаширагийн 1-ээс барилдаж буй Дайейшотой барилдах бол Какүрюү М.Ананд аварга комүсүби Хокутофужитэй барилдана. Харин Тамаваши Б.Мөнх-Оргил нутаг нэгт Кирибияма Б.Лхагвасүрэнтэй барилдах оноолттой байна. Манай бөхчүүд анх удаа хоорондоо барилдана.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.