Монгол улсаас олимпийн наадамд хэн орох вэ? цуврал №3

 

Манай сайт жүдо бөхийн төрлөөр Монгол улсаа төлөөлөн олимпийн их наадамд оролцох магадлалтай бөхчүүдээ цувралаар танилцуулж байна.

  • Дотоодын өрсөлдөөн ид явагдаж буй эрэгтэйчүүдийн -81 кг жингийн нэр дэвшигчдийг ЭНД дарж үзнэ үү.  
  • Эрэгтэйчүүдийн -60 кг жинд дэлхийн чансаагаар өрсөлдөж буй гурван бөхийн харьцуулалтыг ЭНД дарж үзнэ үү. 

Эрэгтэйчүүдийн -66 кг жин:

Энэ жинд Монгол улсыг төлөөлөн олимпийн их наадамд оролцох магадлалтай дараах хоёр бөх байна. 

  • Г.Хэрлэн - 28 нас /дэлхийн чансааны 7-д эрэмбэлэгдэж буй/ 
  • Ё.Басхүү - 26 нас /дэлхийн чансааны 9-д эрэмбэлэгдэж буй/

Мастерсийн алт, мөнгөн медальт Г.Хэрлэн 2019 онд олон улсын тэмцээнд тогтмол оролцож амжилт ч өндөр байсан юм. Тэрээр өнгөрсөн онд 11 тэмцээнд оролцож Мастерст мөнгө, хоёр гранпри тэмцээнд түрүүлсэн байна. Өөрийн нутаг нэгт жингийнхээ бөх болох Ё.Басхүүтэй өнгөрсөн оны Абу Дабыгийн их дуулгад анх удаа учраа таарсан ч Ё.Басхүү гэмтлийн улмаас барилдаж чадаагүй. 

erch 01 01 01

Ё.Басхүүгийн хувьд өнгөрсөн онд долоон тэмцээнд оролцож таван медаль, хоёр шагналт байранд орсон амжилттай яваа. Өөрөөр хэлбэл тэрээр оролцсон тэмцээн бүрдээ амжилт үзүүлсээр байгаа юм. Дэлхийн аваргаар хэрхэн сайн барилдаж дэлхийн шилдгүүдийг нурааж байсныг жүдо сонирхогчид тодхон санаж байгаа биз ээ. 

baskhuu hundlun 01

Г.Хэрлэн, Ё.Басхүү нар олимпийн их наадам хүртэл Мастерс, Екартеринбург, Бакугийн их дуулга тэмцээн, Анталя, Тбилсийн гран при, Ази, номхон далайн орнуудын АШТ-д хамтдаа оролцох хуваарьтай байна. Тэдний хэн нь ч Токиог зорьж амжилт үзүүлэх өндөр магадлалтай бөхчүүд юм. 

Г.Хэрлэн жингийнхээ шилдэг бөх Израилийн Ш.Баручийг мастерст хэрхэн ялсан барилдааныг эргэн санацгаая. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.