ВИДЕО: Эл Класикод Реал Мадрид ялалт байгууллаа

 

Урьд шөнө Испанийн хөлбөмбөгийн ноён оргилуудын тоглолт болох Эл Классико явагдлаа. 

ESBy fRXkAAu3ZI 01

Тоглолтын өмнө Барселона клуб 55 оноотойгоор хүснэгтийг тэргүүлж Реал Мадрид клуб хоёр оноо дутуу тэдний араас нэхэж байлаа. Ерөөс хоёр багийн хувьд түүхэндээ 243 удаа таарч тоглохдоо 52 удаа тэнцэж 96 удаад нь Барселона, 95 удаад Реал Мадрид хожоод байлаа. 

ESBy fRXkAAu3ZI

Урьд шөнийн тоглолтын 71 дэх минутад Винисиус Жуниорын оруулсан гоолоор Реал Мадрид тэргүүлж эхэлсэн бол 90+2 дахь минутад Мариано хоёр дахь гоолыг оруулж тоглолтын эцсийн цэгийг хатгалаа. Винисиус Жуниорын хувьд 19 настай ба Эл Классикод гоолдож буй хамгийн залуу тамирчнаар тодорлоо. Тэрээр гоол оруулсныхаа дараа алдарт Роналдогийн гоолын баярыг дууриасан ба үзэгчдийн суудлаас Рональдо түүнийг үзэж суулаа. 

vinicius ronaldo010320

Өнгөрөгч долоо хоногт талбай дээрээ Манчестер Сити клубт хожигдоод байсан Реал Мадридчууд тун чухал хожил байгууллаа. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.