Манай жүдочид Варшавын тэмцээнээс гурван медаль хүртлээ

 

Өнгөрөгч амралтын өдрүүдэд жүдо бөхийн дэлхийн чансааны оноо олгох Варшавын нээлттэй тэмцээн зохион байгуулагдлаа. 

Нийт 40 орны нийт 407 жүдоч оролцсон тус тэмцээнд манай улсаас таван залуу тамирчнаа оролцууллаа. Өнгөрсөн жил Варшавын нээлттэй тэмцээн зөвхөн эрэгтэйчүүдийн ангиллаар явагдаж байсан бол энэ жилээс тэмцээнийхээ цар хүрээг өргөжүүлж эрэгтэй, эмэгтэй ангиллаар зохион байгуулах болсон байна.

87937082 2819638968130243 4052743948098076672 n

Манай улсаас дараах тамирчид медаль хүртлээ:

  • Эрэгтэйчүүдийн -60 кг жинд Б.Сүхбат хүрэл медаль, Э.Сумъяабазар шагналт байр

L1208XTyc6IufZv80yvCSG4K7IQ5x7M0 (1)

  • Эрэгтэйчүүдийн +100 кг жинд О.Цэцэнцэнгэл хүрэл медаль 

F7VgyOVQuY6wozy5siGXrS8EknIJEt9V

  • Эмэгтэйчүүдийн  +78 кг жинд Э.Гандиймаа мөнгөн медаль тус тус хүртлээ. 

WCFp6klqWypbg6tXyqPnsBUWJumHIxA6

Манай сайт хоёр өдрийн турш тус тэмцээнийг шууд дамжуулан үзүүлсэн ба хэрэв та үзэж амжаагүй бол нөхөж үзэх боломжтой. Эхний өдрийн барилдааныг ЭНД дарж, хоёр дахь өдрийн барилдааныг ЭНД дарж тус тус нөхөж үзээрэй. 

Манай жүдочдыг энэ амралтын өдрүүдэд /гуравдугаар сарын 6-8-ны өдрүүдэд/ зохион байгуулагдах Рабатын гранпри тэмцээн хүлээж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.