Манай бөхчүүд медалийн төлөө хоорондоо барилдлаа

 

 Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -48,-52, -57 кг, эрэгтэйчүүдийн -60, -66, -73 кг жингүүдийн барилдаан явагдсан ба манай улсаас Б.Сүхбат, Э.Сумъябазар, Л.Анхзаяа нар барилдлаа. 

Эрэгтэйчүүдийн -60кг жинд:

В хэсгийг тэргүүлэн барилдсан Б.Сүхбат эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Их Британийн бөхийг, гуравдугаар тойрогт Австрийн бөхийг тус тус цэвэр ялсан ч хагийн аваргын төлөө Испанийн бөхөд торгуулиар ялагдсанаар дагах барилдаан хийх болсон юм. Харин дагах барилдаанд Румыны бөхийг ваза-ари мэхээр ялж хүрэл медалийн төлөө нутаг нэгт Э.Сумъяабазарийг цэвэр ялж хүрэл медаль хүртлээ. 

Эрэгтэйчүүдийн -73 кг жинд:

Л.Анхзаяа эхний тойрогт Испанийн бөхийг, хоёрдугаар тойрогт Польшийн бөхийг тус тус торгуулиар цэвэр ялсан ч гуравдугаар тойрогт өнгөрсөн жилийн Варшавын нээлттэй тэмцээний аварга ОХУ-ын О.Бабгоевт ялагдан тэмцээнээ дуусгасан юм. 

Өнөөдөр тэмцээний сүүлийн өдөр үлдсэн жингүүд болох эмэгтэйчүүдийн -63, -70, -78, +78 кг, эрэгтэйчүүдийн -81, -90, -100, +100 кг жингүүдийн барилдаан явагдах ба манай улсаас О.Цэцэнцэнгэл, Э.Гандиймаа нар барилдана. Хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар 17:00 цагт эхлэх ба манай сайт уламжлал ёсоор шууд дамжуулан үзүүлэх болно. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.