Худал мэдээлэл тараасан иргэнийг 150,000 төгрөгөөр торгожээ

Олон нийтийн цахим сүлжээнд “COVID-19” буюу “Шинэ Коронавирус”-тай холбоотой баттай эх сурвалжгүй мэдээ, мэдээллийг санаатай болон санамсаргүй байдлаар тарааж, олон нийтэд буруу ойлголт төрүүлсэн иргэдэд хуулийн дагуу хариуцлага тооцож байгаа билээ.  

Тухайлбал, Баянзүрх дүүрэг дүүрэгт оршин суугч иргэн Г 2020 оны 02 дугаар сарны 13-ны өдөр өөрийн фэйсбүүк хаягаараа “Аймшигтай..........Манай хамаатан онцгой комисст ажилладаг. Вирус илэрснийг нууж байгаа юм бна.......” гэх худал мэдээлэл бэлтгэж, олон нийтийн сүлжээнд тараасан зөрчлийг шалгажээ. 

Тус зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйл "Гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдэлийн талаар олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээлэл түгээсэн, эсхүл эрх бүхий байгууллагаас о" заалтыг үндэслэн 150 мянган төгрөгний торгуулийн арга хэмжээ авжээ.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.