Б.Хорлоодой их дуулга ангиллын анхны медалиа хүртлээ

 

52 MARA2874 1582316207 1582316207 01 

Манай сайт тив, дэлхийн аливаа томоохон тэмцээн, уралдааныг шууд дамжуулан үзүүлэхээс гадна медаль хүртсэн тамирчдынхаа бичлэгүүдийг хүргэдэг уламжлалынхаа дагуу Дюселдорфийн их дуулга тэмцээнд медаль хүртсэн тамирчдынхаа бичлэгийг цувралаар толилуулж байна.

  • Их дуулга ангиллын 11 дэх медалиа хүртсэн олимпийн мөнгө, дэлхийн аварга, хөдөлмөрийн баатар, МУГТ Д.Сумъяа аваргын бүх барилдаануудын бичлэгийг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.

CGS 2505 1537632501 1537632502 012

  • 2020 он гарсаар хоёр дахь их дуулга тэмцээнээсээ медаль хүртэж буй Ц.Цогтбаатарын бүх барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү. 

57 MARA3291 1582316166 1582316166 012

  • Дюселдорфийн их дуулга тэмцээнээс хошой хүрэл медаль хүртсэн Б.Ганхайчийн бүх барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү. 

CGS 7198 1560266085 1560266086 (1) 011

Эмэгтэйчүүдийн -52 кг жинд барилдсан Б.Хорлоодой жиндээ дэлхийн чансааны 24-т эрэмбэлэгдэж байна.

52 MARA2874 1582316207 1582316207

Тэрээр эхний хоёр тойрогт гоц мөргөж гуравдугаар тойргоос барилдаж эхэлсэн ба В хэсгийг тэргүүлэн барилдсан залуучуудын дэлхийн аваргын мөнгөн медальт Израилийн Примо Гефенийг цэвэр савсан юм. 

Хэсгийн аваргын төлөө Германы Тумм Веренатай барилдан мөн цэвэр ялсан юм.  

Хагас шигшээд -52 кг жинг тэргүүлэгч залуучуудын дэлхийн аварга, насанд хүрэгчдийн ДАШТ-ний хошой хүрэл, Мастерсийн гурван удаагийн мөнгөн медальт Францын Амандине Бучардтай барилдан нэмэлт цагт харамсалтайгаар ялагдлаа. 

Хүрэл медалийн төлөө нутаг нэгт залуучуудын олимпийн мөнгө, дэлхийн аварга Л.Сосорбарамтай барилдан торгуулиар ялалт байгуулж их дуулга ангиллын анхны медалиа хүртлээ. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.