ВИДЕО: Амаржаад удаагүй ч Э.Даваачимэг тивдээ үзүүрлэлээ


87179351 10162832421055167 4986136617505783808 o 01 

Манай сайт тив, дэлхийн аливаа томоохон тэмцээн, уралдааныг шууд дамжуулан үзүүлэхээс гадна медаль хүртсэн тамирчдынхаа бичлэгүүдийг хүргэдэг уламжлалынхаа дагуу Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд медаль хүртсэн тамирчдынхаа бичлэгийг цувралаар толилуулж байна.

87455254 10162832422595167 8162102995450855424 o 

Эмэгтэйчүүдийн 57 кг жинд Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл, залуучуудын ДАШТ-ий алт, хүрэл медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Даваачимэг мөнгөн медаль хүртлээ. Өнгөрсөн жил үрийн зулай үнэрлэж их спортдоо ирээд удаагүй байгаа түүний хувьд ийнхүү Азийн аваргаас сүүлийн дөрвөн жилийн хугацаанд гурав дахь (2017, 2018 онд хүрэл медаль хүртсэн) медалиа хүртэж байна.
Тэрбээр Энэтхэгийн дэвжээнд шөвгийн наймд Вьетнамын Ти Хуан Даог цэвэр дарлаа.

Хагас шигшээд Алтынай Сатылганыг цэвэр ялж шигшээд шалгарсан.

Тэгвэл алтан медалийн төлөөх барилдаанд “Рио-2016” олимпийн наадам болон дэлхийн гурван удаагийн аварга Рисако Кавайд оноогоор цэвэр (0:10) ялагдан тивээс мөнгөн медаль хүртлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.