Өнөөдөр манай зургаан бөх барилдана

 

20 01

Өнөөдөр тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн -78, +78 кг, эрэгтэйчүүдийн -90, -100, +100 кг жингүүдийн барилдаан явагдах ба манай улсаас дэлхийн аваргын хүрэл медальт Л.Отгонбаатар тэргүүтэй манай хүчирхэг зургаан бөх зодоглоно. 

Эрэгтэйчүүдийн -90 кг жинд:

Тус жинд 2018 оны Дюселдорфийн их дуулга тэмцээний хүрэл медальт Г.Алтанбагана барилдах ба эхний тойрогт өнгөрсөн оны залуучуудын ДАШТ-ний хүрэл медальт Германы Май Лоустэй барилдах оноолттой байна. 

Эрэгтэйчүүдийн -90 кг жингийн оноолт
Эрэгтэйчүүдийн -90 кг жингийн оноолт

Эрэгтэйчүүдийн -100 кг жинд:

Дэлхийн аваргын хүрэл медальт Л.Отгонбаатар тус жингийн D хэсгийг тэргүүлэн барилдах ба эхний тойрогт гоц мөргөсөн байна. 

Эрэгтэйчүүдийн -100 кг жингийн оноолт
Эрэгтэйчүүдийн -100 кг жингийн оноолт

Эрэгтэйчүүдийн +100 кг жинд:

Энэ жинд манай улсаас хоёр бөх барилдах ба А хэсэгт О.Цэцэнцэнгэл эхний тойрогт гоц мөргөөд улмаар хоёрдугаар тойрогт өсвөрийн дэлхийн аварга Ким Минжонгтой барилдах оноолттой байна. Хоёр бөхийн хувьд өнгөрсөн онд нэг удаа учраа таарч Ким Минжонг ялж байсан удаатай. Харин D хэсэгт Б.Тэмүүлэн эхний тойрогт гоц мөргөсөн байна. 

Эрэгтэйчүүдийн +100 кг жингийн оноолт
Эрэгтэйчүүдийн +100 кг жингийн оноолт

Эмэгтэйчүүдийн -78 кг жинд:

Энэ жинд О.Мөнгөнцэцэг эхний тойрогт Италийн Ф.Валериатай барилдах оноолттой байна. 

Эмэгтэйчүүдийн -78 кг жингийн оноолт
Эмэгтэйчүүдийн -78 кг жингийн оноолт

Эмэгтэйчүүдийн +78 кг жинд:

Энэ жинд залуу тамирчин Э.Гандиймаа эхний тойрогт гоц мөргөж улмаар хоёрдугаар тойрогт тэс хэсгийг тэргүүлж буй дэлхийн аваргын хүрэл медальт Азербайжаны Киндзерска Иринатай барилдана. 

Эмэгтэйчүүдийн +78 кг жингийн оноолт
Эмэгтэйчүүдийн +78 кг жингийн оноолт

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.