LIVE: Д.Сумъяа, Б.Хорлоодой нар хагас шигшээд барилдана

 

B28Q8000 1504115865 1504115866 01 

Өнөөдөр тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор эмэгтэйчүүдийн -48, -52, -57 кг, эрэгтэйчүүдийн -60, -66 кг жингүүдийн барилдаан явагдана. Манай улсаас өнөөдөр Хөдөлмөрийн бааатар Д.Сумъяа тэргүүтэй манай найман бөх барилдаж байна. 

Яг одоо Д.Сумъяа аварга, Б.Хорлоодой нар хагас шигшээд, Л.Сосорбарам дагах барилдаан хийж байна.  

Эмэгтэйчүүдийн -52 кг жинд:

Б.Хорлоодой хагас шигшээд дэлхийн аваргын хошой хүрэл медаль, залуучуудын дэлхийн  аварга Францийн Б.Амандинетэй хоёрдугаар дэвжээнээ барилдана.

Залуучуудын олимпийн мөнгө, дэлхийн аварга Л.Сосорбарам дагах барилдаанд Испанийн П.Анатай дөрөвдүгээр дэвжээнээ барилдаж байна. 

Эмэгтэйчүүдийн -57 кг жинд:

Олимпийн наадмын мөнгө, дэлхийн аварга МУГТ Д.Сумъяа хагас шигшээд тус жингийн 4-т эрэмбэлэгдэж буй Канадын Ж.Климкайттай хоёрдугаар дэвжээнээ барилдаж байна. Хоёр бөхийн хувьд өмнө нь дөрвөн удаа учирч тус бүр бие биенээ хоёр удаа ялаад байгаа юм. 

НЭГДҮГЭЭР ДЭВЖЭЭГ ҮЗЭХ:

ХОЁРДУГААР ДЭВЖЭЭГ ҮЗЭХ:

ГУРАВДУГААР ДЭВЖЭЭГ ҮЗЭХ:

ДӨРӨВДҮГЭЭР ДЭВЖЭЭГ ҮЗЭХ:

ЖИЧ: Хэрэв та аливаа барилдааныг үзэж амжаагүй бол шууд дамжуулалтын бичлэгийг хүссэн цагтаа ухраан нөхөж үзэх боломжтой.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.