LIVE: Ё.Басхүү дэвжээнээ гарч ирлээ
Жүдо бөхийн уламжлалт Дюселдорфийн их дуулга тэмцээнийг шууд дамжуулан үзүүлж байна.
Өнөөдөр тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор эмэгтэйчүүдийн -48, -52, -57 кг, эрэгтэйчүүдийн -60, -66 кг жингүүдийн барилдаан явагдана. Манай улсаас өнөөдөр Хөдөлмөрийн бааатар Д.Сумъяа тэргүүтэй манай найман бөх барилдаж байна.
Манай бөхчүүдийн явцын мэдээлэл:
Эрэгтэйчүүдийн -60 кг жинд:
ДАШТ-ий алт, хүрэл медальт, МУГТ Г.Болдбаатар эхний тойрогт олимпийн хүрэл медальт Бразилийн Ф.Китадайд ялагдан тэмцээнээ дуусгалаа.
Эрэгтэйчүүдийн -66 кг жинд:
ОУХМ Г.Хэрлэн Болгарын Бозидар Темелковд ялагдан тэмцээнээ дуусгалаа.
Эмэгтэйчүүдийн -48 кг жинд:
Залуучуудын ДАШТ-ий хүрэл медаль, Мастерсийн мөнгөн медальт Г.Наранцэцэг Бразилийн Габриэла Чибанаг ваза-ари үнэлгээгээр яллаа.
Эмэгтэйчүүдийн -52 кг жинд:
Залуучуудын олимпийн мөнгө, дэлхийн аварга Л.Сосорбарам эхний тойрогт Узбекистаны Диёра Келдиёрова цэвэр яллаа.
Яг одоо гуравдугаар дэвжээнээ Ё.Басхүү Хонконгийн бөхтэй барилдана.
НЭГДҮГЭЭР ДЭВЖЭЭГ ҮЗЭХ:
ХОЁРДУГААР ДЭВЖЭЭГ ҮЗЭХ:
ГУРАВДУГААР ДЭВЖЭЭГ ҮЗЭХ:
ДӨРӨВДҮГЭЭР ДЭВЖЭЭГ ҮЗЭХ:
ЖИЧ: Хэрэв та аливаа барилдааныг үзэж амжаагүй бол шууд дамжуулалтын бичлэгийг хүссэн цагтаа ухраан нөхөж үзэх боломжтой.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.