Харааны бэрхшээлтэй хүний тоо гурав дахин нэмэгдэнэ

. Анагаахын “Global Health” сэтгүүлд бичсэнээр дэлхийн хэмжээнд харааны бэрхшээлтэй 36 сая хүн байгаа аж. Харааны бэрхшээлтэй хүний тоо нэмэгдэж байгаа нь хүн амын дунд насжилт явагдаж байгаатай холбоотой гэнэ. Дэлхийн хүн амын тоо өсөж, дундаж наслалт нэмэгдэж байгаа учир харааны асуудалтай хүний тоо ирэх 10 жилийн хугацаанд эрс нэмэгдэх хандлагатай байгаа аж. 188 орноос авсан мэдээлэлд хийсэн дүн шинжилгээнээс үзвэл, одоогоор харааны сулралтай 200 сая гаруй хүн байгаа гэнэ.

Энэ үзүүлэлт 2050 он гэхэд 550 сая давах төлөвтэй байна. Өмнөд болон Зүүн Азид, мөн Сахарын цөлөөс урагш орших Африкийн орнуудад харааны сулралтай хүн хамгийн олон байгаа аж. Нүдний эмчилгээнд, тухайлбал нүдэнд болор суулгах мэс засалд илүү их хөрөнгө оруулалт хийхээс гадна таарсан нүдний шилийг аль болох эрт зүүж эхлэхийг судлаачид анхааруулж байна.

v5iZt7nni0xlRZi864PCFtrwTZpb6kLGVtrvicCY

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.