Х.Бат-Ялалтыг хорих шаардлагагүй гэж шүүх үзлээ

Нийслэлийн прокурорын газраас “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалтыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хянан хэлэлцжээ.

Хэргийг сануулбал, Х.Бат-Ялалт нь Булган аймгийн Гурванбулаг сумын хэсгийн төлөөлөгч Э.Мөнхтулгыг албан үүргээ гүйцэтгэж байхад нь дарамталж, сэтгэл санааны хүнд нөхцөлд оруулж амь насаа алдахад хүргэсэн гэх хэрэгт холбогдон шалгагдаж байгаа юм. Тэрбээр хоёр өдрийн өмнө хэвлэлийн бага хурал зарлаж “Би үхэхэд бэлэн байна. Монгол Улсаа хараад өрөвдөж байна. Би 15 жил зүтгэлээ. Бид яагаад эх орондоо ингэж амьдрах ёстой юм. Би алалцана шүү” гэж хэлээд уйлсан билээ.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.