Хоёрдугаар сарын 14-нд Замын-Үүд боомтоор орж ирсэн 104 иргэнийг гурван зочид буудалд тусгаарлажээ

2020 оны хоёрдугаар сарын 14-нд Замын-Үүд боомтоор манай улсын 104 иргэн эх орондоо эргэн иржээ. Тэднийг Замын-Үүд боомтод 14 хоног тусгаарлах шийдвэр гарсан. Гэвч тэдгээр иргэд суманд байрлах төлбөрөө өөрсдөө төлөхгүй гэсэн учраас ОБЕГ-аас аймаг сумын удирдлагуудтай ярьж байгаад Замын-Үүд дэхь гурван зочид буудалд хуваан байршуулжээ.

Тэдэнд хоногийн 30 000 төгрөгөөс хэтрэхгүйгээр зардал гарахаар тооцож 14 хоногийн хөл хорионд тусгаарласан аж. Тэдний нэг нь сэжигтэй тохиолдол гэж оношлогдсон тул эмнэлэгийн байгууллагын хөл хорионд оруулжээ. 

Гэвч тэдгээр иргэдийн зарим нь эрүүл мэндийн байгууллагаас тавьсан шаардлагыг биелүүлэхгүй зөрчил гаргаж байгааг өнөөдөр хуралдсан УИХ дахь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан дээр ОБЕГ-ын дарга Т.Бадрал ярьсан. 

Мөн урд хөршөөс эх орондоо ирэхээр хүсэлт тавьсан 150 иргэн байсан ч замын зардлыг өөрсдөө төлөх шалтгааны улмаас зарим нь уг хүсэлтээсээ буцаж дээрх 104 иргэн орж ирсэн ажээ. 

Үүнээс хойш урд хөршөөс эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг өөрсдөөр нь замын зардлыг нь гаргуулж зөвхөн агаарын хилээр буюу Буянт-Ухаа боомтоор хүлээн авах шийдвэрийг УОК гаргасан билээ. 

20180609 p1buuk7a0v1p326em1k7t1tg0160c3 (1)1

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.