Төрийн өндөр албан тушаалтнууд ХОМ-ээ гаргаж дуусчээ

Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтнууд 2019 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргаж дуусчээ.

Тус хуульд заасны дагуу ХОМ-ээ АТГ-т мэдүүлэх үүрэг бүхий төрийн өндөр албан тушаалын ангилал зэрэглэлд хамаарах 283 хүн байдаг бөгөөд тэдгээр хүмүүс бүгд ХОМ-ээ хуулийн хугацаанд гаргасан байна.

Хэдийгээр С.Төмөрбат шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлсэн байгаа хэдий ч энэ нь ХОМ-ээ мэдүүлэхгүй байх үндэслэл болохгүй гэх хуулийн заалттай юм байна.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.