LIVE: Г.Наранцэцэг алтан медалийн төлөө барилдана

 

Жүдо бөхийн дэлхийн чансааны оноо олгох эмэгтэйчүүдийн Европын нээлттэй Братислав Опен тэмцээний медалийн төлөөх барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.

AT2J1002 1568712210 1568712211 01 01 01 

Тус тэмцээн нэг өдрийн форматаар явагдаж байгаа өнөөдөр бүх жингийн барилдаан явагдаж дуусна. Манай улсаас Г.Наранцэцэг, О.Мөнхцэцэг, Э.Гандиймаа нарын гурван бөх барилдсан ба дараах барилдааныг үзүүллээ.

  • -78 кг жинд О.Мөнхцэцэг эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Румыны М.Александрад ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.
  • +78 кг жинд Э.Гандиймаа эхний тойрогт Австралийн Х.Марияг ялж улмаар хоёрдугаар тойрогт Францын Л.Фонтайнед ялагдан дагах барилдаанд Унгарын С.Мерседестэй барилдана. 

-48 кг жинг тэргүүлэн барилдсан залуучуудын дэлхийн аваргын хүрэл, мастерсын мөнгөн медальт Г.Наранцэцэг өрсөлдөгч бүрээ илүүрхэн ялсаан аваргын алтан медалийн төлөө Японы А.Огуратай  барилдана. 

Харин эрэгтэйчүүдийн Европын нээлттэй Оберварт Опен тэмцээнд хүрэл медалийн төлөө Э.Сумъяазар Казахстаны бөхтэй барилдана. 

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.