Г.Наранцэцэг өнөөдөр жингээ тэргүүлэн барилдана

 

 GS 4827 1581200083 1581200083 01 01

Манай сайт тус хоёр тэмцээнийг нэгэн зэрэг шууд дамжуулан үзүүлэх ба манай улсаас нийт найман жүдоч зодоглох юм. Тэмцээнүүдийн хуваарь болон манай баг, бүрэлдэхүүний талаарх мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Өнөөдөр барилдах бөхчүүдийнхээ оноолтыг танилцуулж байна. Эрэгтэйчүүдийн Оберварт Опен тэмцээнд өнөөдөр барилдах манай бөхчүүдийн оноолттой танилцахыг хүсвэл ЭНД дарна уу. 

 

Эмэгтэйчүүдийн Братислав Опен тэмцээн:

Өнөөдөр хуваарь ёсоор бүх жингийн барилдаанууд явагдах ба манай улсаас гурван жинд Г.Наранцэцэг, О.Мөнхцэцэг, Э.Гандиймаа нарын гурван бөх барилдана. 

Эмэгтэйчүүдийн -48 кг жинд:

Энэ жинг залуучуудын дэлхийн аваргын хүрэл, өнгөрсөн жилийн Мастерсийн мөнгөн медальт Г.Наранцэцэг тэргүүлэн барилдах тул А хэсгийн эхний тойрогт гоц мөргөсөн байна. Тэрээр дэлхийн чансааны 21-т эрэмбэлэгдэж байгаа юм.  

Эмэгтэйчүүдийн -48 кг жингийн оноолт
Эмэгтэйчүүдийн -48 кг жингийн оноолт

Эмэгтэйчүүдийн -70 кг жинд:

Энэ жинд манай О.Мөнхцэцэг С хэсгийг тэргүүлэн барилдах тул эхний тойрогт мөн гоц мөргөсөн байна. 

Эмэгтэйчүүдийн -70 кг жингийн оноолт
Эмэгтэйчүүдийн -70 кг жингийн оноолт

Эмэгтэйчүүдийн +78 кг жинд:

Энэ жинд хамгийн цөөхөн буюу 16 бөх барилдах ба манай улсаас Э.Гандиймаа эхний тойрогт Австралийн Х.Мариятай барилдах оноолттой байна. 

Эмэгтэйчүүдийн +78 кг жингийн оноолт
Эмэгтэйчүүдийн +78 кг жингийн оноолт

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.