Өнөөдөр жүдо бөхийн хоёр тэмцээн зэрэг явагдана

 

 GS 4827 1581200083 1581200083 01 (1)

Манай сайт тус хоёр тэмцээнийг нэгэн зэрэг шууд дамжуулан үзүүлэх ба манай улсаас нийт найман жүдоч зодоглох юм. Тэмцээнүүдийн хуваарь болон манай баг, бүрэлдэхүүний талаарх мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Өнөөдөр барилдах бөхчүүдийнхээ оноолтыг танилцуулж байна. 

Эрэгтэйчүүдийн Оберварт Опен тэмцээн:

Өнөөдөр хуваарь ёсоор -60, -66, -73 кг жингүүдийн барилдаан явагдах ба манай улсаас Б.Сүхбат, Э.Сумъяабазар, Л.Анхзаяа нарын гурван бөх барилдана.

Эрэгтэйчүүдийн -60 кг жинд:

Энэ жинд манай улсаас хоёр бөх барилдах ба А хэсэгт Б.Сүхбат эхний тойрогт Францын В.Ричардтай барилдах бол D хэсэгт Э.Сумъяабазар эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Голландын Т.Воллемантай барилдах оноолттой байна. 

Эрэгтэйчүүдийн -60 кг жингийн оноолт
Эрэгтэйчүүдийн -60 кг жингийн оноолт
 

Эрэгтэйчүүдийн -73 кг жинд:

Энэ жинд нийт 54 жүдоч барилдаж байгаа нь тус тэмцээний хамгийн олон оролцогчтой жин болж байна. Манай улсаас Л.Анхзаяагийн хувьд эхний тойрогт Австралийн Х.Викертэй барилдах оноолттой байна. 

Эрэгтэйчүүдийн -73 кг жингийн оноолт
Эрэгтэйчүүдийн -73 кг жингийн оноолт
 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.