Сумогийн ертөнцөд Монголчуудын эзэмшиж буй түүхэн амжилтууд
Японы мэргэжлийн сумо бөхөд монгол бөхчүүд барилдах болсон сүүлийн 28 жилийн хугацаанд тэд сумо бөхийн ертөнцийг ноёрхсоор.
2003 оны хавар сумо бөхийн 68 дахь аваргаар Асашорюү Д.Дагвадорж монголын анхны аварга болж байсан бол 69, 70, 71 дэх аваргууд мөн л Монгол бөхчүүд болсон байдаг.
Сумо бөхийн ертөнцөд эзэмшиж буй Монгол бөхчүүдийн түүхэн амжилтуудыг тоймлон үзвэл:
- Сумо бөхийн түүхэн дэх хамгийн олон түрүү хүртсэн бөхийн жагсаалтыг Хакухо М.Даваажаргал аварга 43 түрүүгээр тэргүүлж байгаа бол Асашорюү Д.Дагвадорж их аварга 25 түрүүгээр 4-т бичигдэж байна.
- Дээд зиндаанд тасралтгүй дараалсан түрүүг Асашорюү Д.Дагвадорж болон Хакухо М.Даваажаргал аваргууд тус бүр долоон башё дараалан түрүүлсэн амжилтаар түүхэн рекордыг эзэмшиж байна.
- Жилийн 90 барилдаанд хамгийн олон давсан бөхчүүдийн жагсаалтыг 86 давсан амжилтаар Хакухо М.Даваажаргал тэргүүлдэг бол 84 давсан амжилтаар Асашорюү Д.Дагвадорж удаалдаг байна.
- Башё бүрд олгогддог тусгай шагналуудыг Монгол бөхчүүд 62 удаа хүртээд байна. Үүнээс хамгийн олон тусгай шагналыг зодог тайлаад буй Харумафужи аварга 10 удаа хүртсэн байдаг.
- Бас нэгэн сонирхолтой тоон үзүүлэлт гарсан байдаг нь монгол бөхчүүд дээд зиндаанд 25 удаа нэмэлт барилдаан хийсэн байдгаас 15 удаад нь ялж, 10 удаад нь ялагдсан байдаг байна. Гэхдээ хамгийн сонирхолтой нь 10 удаагийн ялагдлын есөн удаад нь монгол бөхчүүд хоорондоо барилдсан байх юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.