LIVE: УЕП Б.Жаргалсайхан: Н.Номтойбаярын асуудлыг УИХ шийдэхээс шийдэл нь надад байхгүй

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан: 

-Би ямар нэг байдлаар асуудал үүсгээгүй, хуулийн дагуу ажлаа хийж байна. Ер нь хэрэгтэй холбоотой мэдээллийг дэлгэрэнгүй ярих боломжгүй. УЕП Төрийн ордны коридорт хэрэг яриад байх нь зохимжгүй. Анхан шатны хэрэг бүрийн талаар би тодорхой мэдээлэлтэй байхгүй шүү дээ. 

УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг 48 цагийн дотор хэлэлцэх хуулийн хугацаатай. Энэ нь УИХ-ын асуудал болохоос шийдэл нь надад байхгүй. Хуулийн тов тодорхой хоёр заалт байдаг. Чуулганы чөлөөт үед болон чуулган хуралдаж байх үед хэн нэгэн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өргөн барина гэсэн байдаг. Өмнө нь Н.Номтойбаярын асуудлыг УЕПГ-аас өргөн барьсан байсан. Би энэ ажлыг аваад энэ асуудлыг эхлүүлээгүй. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.