ВИДЕО: Олимпийн аварга Ф.Базил онцгойрч чадлаа

 

73 3 MARM2437 1521316328 1521316328 01

Манай сайт аливаа тэмцээний уралдааныг шууд дамжуулан үзүүлэхээс гадна шилдэг агшнуудыг түүвэрлэн хүргэдэг уламжлалынхаа дагуу жүдо бөхийн Тел Авив гран при тэмцээний шилдэг цэвэр ялалтуудыг толилуулж байна. Тэмцээний эхний өдрийн хөнгөн жингийн барилдаануудын шилдэг цэвэр ялалтуудын түүврийг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу. 

Тэмцээний хоёр дахь өдөр дунд жингийн барилдаанууд явагдсан ба эрэгтэйчүүдийн -73 кг жингийн барилдаанууд үнэхээр үзүүштэй ганган барилдаануудаар дүүрэн байлаа. Уг жинд 57 жүдоч хүч үзсэн нь Тел Авивийн гранпри тэмцээний хамгийн олон оролцогчтой жин байлаа. Тус жинд дэлхийн аваргууд болох Туркийн Билал, БНСУ-ын Ан Чанрим болон олимпийн аварга Италийн Ф.Базил нар хүч үзсэн юм. Ф.Базил өнгөрсөн онд төдийлөн амжилт үзүүлээгүй ч 2020 оныг хүчтэй эхлүүлж чадлаа. Тэрээр жингийнхээ шилдгүүдийг нураасаар жиндээ аваргалж чадлаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.