Нийслэлийн шүүх иргэдийн халууныг үзэж нэвтрүүлдэг болжээ

Улсын онцгой комиссоос хийсэн судалгаагаар Монгол Улсад тус вирус тархах өндөр эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан тул гуравдугаар сарын 02-ны өдрийг хүртэл бүх шатны сургууль, цэцэрлэг, сургалт, соёл урлаг, спортын үйл ажиллагааг хориглож, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй хийж эхлээд байгаа билээ.

Коронавирусээр халдварласан иргэдэд өндөр халуурах, булчингууд чинэрч өвдөх, хуурай ханиалгах, толгой эргэх, бие сульдах шинж тэмдэг илэрдэг тул дээрх шинж тэмдэг илэрсэн хүмүүс нэн даруй эмнэлгийн байгууллагад хандах, гэрээсээ гарч олон нийтийн байгууллагаар үйлчлүүлэхгүй байхыг сэрэмжлүүлж байна.

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.