LIVE: Л.Оюун-Эрдэнэ: Ө.Энхтүвшин, Д.Сарангэрэл нараас бусад хүнээс тодруулга авч болохгүй

Засгийн газраас шийдвэр гаргаж 0-5 хүртэлх насны хүүхдээ гэрээрээ харж буй ээжүүдэд цалинтай чөлөө олгоно гэх мэдээлэл гарч байгаа ч албан ёсны мэдээлэл өгөөгүй байна. Тиймээс бид ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс тодруулах гэсэн ч мэдээлэл өгсөнгүй.

Харин түүний хувьд "Корона вирустэй холбоотой асуудалд ул суурьтай ханд. Шадар сайд болон Эрүүл мэндийн сайд нараас бусад хүнээс яриа авч болохгүй" хэмээн хэвлэлийнхэн рүү бухимдлаа илэрхийлэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.