Д.Өлзийсайхан: Коронавирусийн гурван шинж тэмдэг илэрсэн тул тусгаарласан

Архангай аймагт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн байж болзошгүй учраас өнөөдөр /2020.01.27/ тус аймгийн Онцгой комисс хуралдсан байна.

Энэ талаар Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Өлзийсайханаас тодрууллаа. Тэрбээр “Манай аймгийн харьяат 46 настай эрэгтэй энэ сарын 26-ны үдээс хойш эмнэлгийн байгууллагад хандсан. . Ингээд тухайн иргэнээс шинжилгээ аван өчигдөр ХӨСҮТ-руу явуулсан. Өнөөдөр ХӨСҮТ-т шинжилгээний хариу очин шинжлээд 72 цагийн дотор хариу мэдэгдэх байх” гэсэн юм.

-Тухайн иргэний хувьд биеийн байдал хэр байна вэ?

-Өчигдөр ханиалгах, халуунтай байсан. Өнөөдрийн байдлаар биеийн байдал сайжирч халуун буурсан байна. 

-Тухайн иргэн гадаад орон руу зорчсон гэх мэдээлэл байсан?

-.

-Тухайн иргэний хувьд хэзээнээс биеийн байдал муудсан гэсэн бэ?

-. Бид шаардлагатай бүх арга хэмжээг аван одоогийн байдлаар тусгаарлан эмчилгээ хийж байна. ЭМЯ, МХЕГ, ХӨСҮТ-ийн өгсөн удирдамжийн дагуу ажиллаж байна.

ДЭМБ-аас өвчний нууц үе нь 7-14 хоног гэж зарлаад байгаа билээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.